Хотын засаглалыг сайжруулах төсөл

DOWNLOAD PDF

Монгол Улс 1990 оноос хойш улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Эдийн засаг эрчимтэй хөгжсөн 2010-2014 онд ажил хөдөлмөр эрхлэх, амьдрал ахуйгаа сайжруулах боломж Улаанбаатарт илүү гэж үзсэн хөдөөгийн иргэд нийслэлд ихээр шилжин суурьшив. Хэдийгээр сүүлийн жилүүдэд эдийн засаг хүндэрсэн ч байдал өөрчлөгдсөнгүй, шилжин ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдсээр өнөөдөр Монгол Улсын гурван сая гаруй иргэний талаас илүү хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Тэдний олонх нь дэд бүтэц муутай хотын захын гэр хороололд суурьшин, төлөвлөгдөөгүй суурьшлын бүсийг тэлсээр ирсэн. Улмаар цэвэр ус, нэгдсэн халаалт, цахилгаан эрчим хүчний хангамж, бохир ус болон хог хаягдлын менежмент зэрэг суурь үйлчилгээг гэр хорооллын иргэдэд хүргэхэд хүндрэлтэй болоод байна. Хотын засаглалыг сайжруулаx төсөл нь иргэдэд тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад илүү хүргэх, xорооноос иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах болон хорооны ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх замаар хотын оршин суугчдын амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Posted June 12, 2017
Related locations: Mongolia
Related programs: Strengthen Governance