Боловсролын Салбарын Ил Тод Байдал, Ёс Зүй, Авлигын Асуудал

DOWNLOAD

Боловсролын салбар дахь ёс зүй, авлигын нөхцөл байдлын судалгааг Улаанбаатар хот болон бүсийн тулгуур төвүүд болох Дорнод, Дархан, Орхон, Ховд аймгуудад нийт 1240 хүний түүвэртэйгээр явууллаа. Судалгаанд боловсролын байгууллагаар үйлчлүүлэгчдийн төлөөлөл болох 1120 эцэг эх болон салбарын багш, ажилтан, эрдэмтэн судлаачдын төлөөлөл 120 иргэн хамрагдав. Хүүхэд нь боловсролын аль нэг шатлалын байгууллагад суралцдаг байх гэсэн шалгуурын дагуу оролцогчийг сонгож, олон шатлалт бүлэглэсэн түүврийн аргыг ашиглалаа. Боловсролын салбар дахь ёс зүй, авлигын талаарх оролцогчдын ойлголт, төсөөллийг тандах зорилгоор урьдчилан бэлтгэсэн сонголт бүхий үзүүлэлтүүдийг баллын үнэлгээний аргаар дүгнүүлэх, мөн чанарын буюу ярилцлагын аргаар нэмэлт мэдээлэл цуглуулав. Чанарын судалгааны мэдээлэл нь олон нийт болон салбарын нөхцөл байдлыг бүрэн төлөөлөхгүй бөгөөд үндсэн судалгааны үр дүнг тодруулах, лавшруулах, мөн харьцуулахад кэйс буюу тохиолдол, ажиглалтын мэдээллийг ашиглав.

Posted June 6, 2017
Related locations: Mongolia