Бизнес Эрхлэлтийн Орчин Дахь Авлигын Нөхцөл Байдал судалгаа 2018

Азийн Сан “Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдал” судалгааг Сант Марал Сантай хамтран нийслэл Улаанбаатар хотод байрладаг аж ахуйн нэгжүүдийн дунд 2018 оны 10-р сард ес дэх удаагаа явууллаа. Судалгааны урт хугацааны туршид үргэлжлэх давтамж нь авлигын талаарх ойлголт, хандлагад гарч буй урт хугацааны өөрчлөлт, чиг хандлагыг харьцуулах, үнэлэх боломжийг олгодог юм. Судалгааны зорилго нь бизнес эрхлэгчид, бодлого тодорхойлогчид, ялангуяа төрийн үйлчилгээний байгууллагуудын мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, цаашлаад тэдгээрийн сайн засаглалын туршлагыг бэхжүүлэх, хандлагыг өөрчлөх мөн авлигаас урьдчилан сэргийлэхэд шаардагдах арга замыг тодорхойлоход оршино.

Skip Footer