Авлигын Талаарх Олон Нийтийн Ойлголт Мэдлэг тогтоох 2018

DOWNLOAD

Азийн сан Сант-Марал сантай хамтран Авлигын талаарх ойлголт, мэдлэг тогтоох (SPEAK) арван ес дэх удаагийн судалгааг аймаг, сум болон нийслэл Улаанбаатар хотын иргэдийн дунд 2018 оны 3-4 дүгээр сард явууллаа. 2006 оны 3-р сараас хойш судалгаагаар нэлээд хэмжээний мэдээлэл цугларсан ба цаг хугацааны явцад иргэдийн үзэл бодол, авлигатай холбоотой туршлага өөрчлөгдсөн өвөрмөц дүр зургийг харуулж байна. Энэхүү судалгаа нь авлигын цар хүрээ, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, авлигын талаарх олон нийтийн хандлагын өөрчлөлт болон өрхийн түвшин дэх авлигын тохиолдлыг үнэлэх, мөн төр, засгийн авлигатай тэмцэх шинэтгэлийн ахиц дэвшлийг үнэлэх зорилгоор хийгддэг билээ. Энэхүү жил бүрийн судалгаагаар бид Монгол Улсад тулгарч буй гол асуудлын талаар илүү гүнзгий ойлголт өгөхийн зэрэгцээ Монголын засгийн газар авлигатай тэмцэх бодлогоо цаашид хөгжүүлэх, бодлого, хөтөлбөр боловсруулахад хувь нэмэр оруулахыг хичээдэг.

Posted September 12, 2018
Related locations: Mongolia
Related programs: Good Governance
Related topics: Survey on Perceptions and Knowledge of Corruption in Mongolia