“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод туслалцаа үзүүлэх үндэсний механизмын зураглал” судалгааны тайлан

DOWNLOAD

Азийн сан нь Хүйсийн тэгш эрх төв ТББ-ын судалгааны багтай хамтран “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод туслалцаа үзүүлэх үндэсний механизмын зураглал” судалгааг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаагаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод үзүүлэх туслалцаа, үйлчилгээг зураглан, тэдгээрийн чанар, хүртээмж болон энэ чиглэлээр гарсан хууль, журмуудын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн. Ингэхдээ хохирогчдод үйлчилгээ үзүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагууд, тэднээр үйлчлүүлсэн хохирогчдоос цуглуулсан мэдээлэл болон бусад орнуудын Монгол Улсад хэрэгжүүлж болохуйц сайн туршлагад тулгуурлан санал, зөвлөмж гаргасан. Энэхүү судалгаа нь бодлого гаргагч, хэрэгжүүлэгч нарыг хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод үзүүлэх туслалцаа, үйлчилгээг улам сайжруулах чиглэлээр ажиллахдаа өмнөх ололт амжилт бататгах, алдаа, туршлагаасаа суралцахад туслах болно.

Posted November 23, 2021
Related locations: Mongolia
Related programs: Good Governance
Related topics: Trafficking in Persons